Саудын Араб Азийн хөл бөмбөгийн АШТ-ийг зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-02-03 15:56:12

МАНАМА. /Xinhua/. Бахрейны нийслэл Манама хотод болсон Азийн хөл бөмбөгийн холбооны /АХБХ/ 33 дугаар их хурлаар Азийн хөл бөмбөгийн 2027 оны аварга шалгаруулах тэмцээнийг /АШТ/ Саудын Арабад зохион байгуулахаар шийдвэрлэжээ.


Саудын Арабын шигшээ баг 1984, 1988, 1996 онуудад Азийн аваргаар шалгарч байсан бөгөөд АШТ-ийг тус улсын нутаг дэвсгэрт анх удаа зохион байгуулах гэж буй нь энэ юм.


Энэ талаар АХБХ-ны тэргүүн, Шейх Салман бин Ибрагим Аль Халифа хэлэхдээ, 2027 онд энэхүү тэмцээнийг шүтэн бишрэгчид, тамирчдын хувьд дурсамж дүүрэн зохион байгуулахын төлөө Саудын Арабын Засгийн газар болон хөл бөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана” гэв.


Шейх Салман энэ удаагийн их хурлаар АХБХ-ны тэргүүнээр гурав дахь удаагаа улиран сонгогджээ. 2013 оноос хойш тасралтгүй энэ албыг хашиж буй тэрбээр холбооны гишүүддээ талархал илэрхийлээд, АХБХ-ны хөгжил дэвшлийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа мэдэгджээ.

Д.Амартуяа

Холбоотой мэдээ