БУЛГАН: Алдарт хоньчин З.Очирын нэрэмжит шагналыг таван малчинд олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-02-09 10:24:01

Булган /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ хөдөө аж ахуйн хөдөлмөрийн ууган баатар, алдарт хоньчин З.Очирын нэрэмжит аймгийн хүндэт шагналыг таван малчинд олгохоор шийдвэрлэлээ.

Малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэхэд бутээлч хувь нэмэр оруулсан Бүрэгхангай сумын Дэрст багийн малчин Дамдинсүрэнгийн Отгонбаяр, Дашинчилэн сумын Доргонт багийн малчин Сэрээтэрийн Ганзориг, Сайхан сумын Сайхан-Овоо багийн малчин Данзанхүүгийн Отгонбаатар, Сэлэнгэ сумын Тариахтай багийн малчин Адарсүрэнгийн Батсайхан, Орхон сумын Бүхт багийн малчин Пүрэвийн Мөнхбаяр нарт Хөдөлмөрийн баатар 3.Очирын нэрэмжит шагнал олголоо.

Аймгийн ИТХ аймгийн хүндэт энэ шагналыг 2006 оноос эхлэн бий болгосон бөгөөд жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан олгодог журамтай.

Холбоотой мэдээ