БУЛГАН: Улсын заан М.Өсөхбаяр түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ “Үзэсгэлэн болгогч” туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, цагаан сарын баярт зориулсан таван
аваргын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан болж, Бүрэгхангай сумын харьяат улсын
заан М.Өсөхбаяр түрүүллээ. Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан
үзүүрлэж, Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва,
Булган аймгийн Орхон сумын харьяат улсын начин Э.Сумьяабат нар шөвгөрлөө.
Уг
барилдаанд 64 бөх зодоглосон юм. Монгол Улсын үндэсний спортын ууган гавьяат
мастер, дархан аварга Б.Түвдэндорж, даян аварга С.Цэрэн, даншгийн их аварга Ш.Намхай,
Ш.Лувсанжамбаа, даян аварга Х.Цэрэнпил нарын нэрэмжит болгон энэ удаагийн
үндэсний бөхийн барилдааныг зохион байгууллаа.
Энэ
үеэр үндэсний бөхийн алтан цомын төлөөх барилдаанд аймгаа төлөөлөн оролцож
байгаа бөхчүүд гуравдугаар тойргийн барилдааны бооцооны шагналаа аймгийн
нэгдсэн эмнэлэгт хандивлалаа.