БАЯНХОНГОР: Сар шинийн барилдаанд аймгийн арслан Б.Түвшинтөгс түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-02-20 08:33:11

Баянхонгор /МОНЦАМЭ/. “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой үндэсний 32 бөхийн барилдаан шинэ Спортын ордонд боллоо.


Сар шинийн баярт зориулсан ёслолын үйл ажиллагааг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нээж үг хэлэн, ИТХ-ын дарга Э.Энхбат мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын даргын сар шинийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай уншиж сонордуулав.


Үндэсний бөхийн барилдаанд улсын залуу начин Э.Батмагнай нарын улс, аймгийн цолтой 32 бөх хүчийг үзэн барилдаж, Баацагаан сумын харьяат аймгийн арслан Б.Түвшинтөгс түрүүлж, Бууцагаан сумын харьяат аймгийн начин Х.Балжинням үзүүрлэлээ. Түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдийн шагналыг аймгийн удирдлагууд гардуулж, баяр хүргэв.


Мөн үеэр Улсын аварга малчин, Аварга саальчин, Аварга тариаланч, Алтан төлийн эздэд хүндэтгэл үзүүлж, эрхэлсэн ажил албандаа өндөр амжилт гаргасан хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнал гардуулах, 2022 оны аймгийн Хөдөлмөрийн аваргуудаа тодруулах ёслолын цогц үйл ажиллагааг зохион байгуулав.

Холбоотой мэдээ