Саран дээр ажиллах Оросын орчин үеийн түүхэн дэх анхны автомат станцыг энэ зун хөөргөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
odondarjaa@montsame.gov.mn
2023-02-23 12:08:47

МОСКВА. /ТАSS/. Сансрын "Луна-25" автомат станцыг ирэх долоодугаар сарын дундуур Сар луу хөөргөхөөр төлөвлөж байна гэж “Роскосмос” корпорацын хэвлэлийн алба пүрэв гарагт мэдээллээ.


Луна-25" аппаратыг 2023 оны одон орны үйл явдлыг харгалзан долоодугаар сарын 13-нд хөөргөхөөр төлөвлөж байна” гэж тус корпорац онцолжээ.


Уг автомат станцыг өнгөрсөн онд хөөргөхөөр төлөвлөж байсан боловч хойшлуулсан байна. “Роскосмос”-ын хэвлэлийн албанаас мэдээлснээр, допплерийн хурд ба холын зайг хэмжигчийн хүчин чадал техникийн өгөгдлийн шаардлагыг хангаж чадахгүй байгаагаас төлөвлөсөн хугацааг хойшлуулахад хүрчээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард С.А.Лавочкиний нэрэмжит шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн төвд уг төхөөрөмжийг аваачиж туршилтын хэмжилт хийсний дараа "Луна-25" станцад суурилуулсан байна.


"Луна-25" станц нь Саран дээр ажиллах Оросын орчин үеийн түүхэн анхны автомат станц болох бөгөөд манай гаргийн дагуулын өмнөд туйл орчимд судалгаа хийнэ. Уг станцыг “Богуславскийн тогоо”-ноос холгүй газар буулгахаар төлөвлөж байгаа аж. 

Холбоотой мэдээ