СҮХБААТАР: Музейг хүүхдүүд хамгийн ихээр үзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-03-06 17:08:36

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Тав хоногийн турш үргэлжилсэн музейн нээлттэй өдрүүдээр тус аймгийн Угсаатны зүйн музейгээр нийт 1425 иргэн үйлчлүүлжээ. Үүний дийлэнх нь буюу 1072 нь хүүхдүүд байжээ. Өөрөөр хэлбэл эдгээр өдрүүдэд музейг хүүхдүүд хамгийн ихээр үзэж сонирхсон байна.

Нийт үзэгчдийн 269 нь насанд хүрэгч, ахмад настан 50, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 31, гадаадын жуулчин гурав байсан гэж аймгийн Угсаатны зүйн музейгээс мэдээллээ.


Музейн нээлттэй өдрүүд өнгөрсөн долоо хоногт буюу 3 дугаар сарын 1-5-ны хооронд улс орон даяар зохион байгуулсан бөгөөд эдгээр өдрүүдэд төрийн болон орон нутгийн өмчит музейнүүд бүх насны иргэнд үнэ төлбөргүй үйлчилсэн юм. 

Холбоотой мэдээ