ДОРНОД: Өнөө шөнө бүх нутгаар цаг агаар эрс муудна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-03-21 10:55:44

Чойбалсан /МОНЦАМЭ/. Өнөөдөр үдээс хойш Дорнод аймгийн нутгийн баруун хэсэг буюу Баян-Уул, Баяндун, Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумын нутгаар цас орж, шөнөдөө бүх нутгаар цасан шуурга шуурч, цаг агаар эрс муудахыг анхаарууллаа. Энэ үеэр салхи баруун хойноос секундэд 12-17 метр, зарим үед 18-20 метр хүрч ширүүсэж, хүчтэй цасан шуурга шуурч, өмнөх өдрүүдээс эрс хүйтэрнэ гэв.

Түүнчлэн гол нууруудын мөсний зузаан нимгэрч эхэлжээ. Өнөөдрийн байдлаар Хэрлэн гол Чойбалсан хот орчимд 96 см, Халх гол Ялалт баг, Халхгол сум орчмоор 87-110 см, Хөх нуур 127 см, Буйр нуур 112 см, Улзын гол уртын дагуу 60-139 см мөсний зузаантай байгаа аж. Тиймээс мөсний зузаан нимгэрч хэврэгшсэн энэ үед цаг хожиж, зам товчлохын тулд мөсөн дээгүүр явганаар болон автомашинаар зорчихгүй байхыг анхааруулж байна. 



Холбоотой мэдээ