ОРХОН: Тусгай хэрэгцээт хүүхдийг тээвэрлэх автомашин олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-03-22 12:01:44
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. XVII цэцэрлэгт тэргэнцэртэй болон сонсгол, харааны бэрхшээлтэй хүүхдийг тээвэрлэх зориулалттай  Старикс Хюндай загварын автомашин олголоо. 

Үүнийг аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй "Тэгш боломж төсөл"-ийн хүрээнд өгчээ. XVII цэцэрлэгт энэ хичээлийн жилд 150 орчим хүүхэд сурч байгаагаас тусгай хэрэгцээт хүүхдүүдийг хөгжүүлэх хоёр бүлэгт 24 хүүхэд сурч байна. Эдгээр хүүхдийг чийрэгжүүлэлт,  сувилгаа, сэргээн засах эмчилгээнд хүргэж өгөх зорилгоор дээрх автомашиныг олгож байгаа ажээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах зорилгоор аймгийн ЗДТГ-аас "Тэгш боломж" төслийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж  I,VII, XX сургуульд "Хүүхдийн хөгжлийг дэмжих" төвийг байгуулсан бол энэ онд гурван сургуульд нээхээр төлөвлөж байгаа аж.  

 

Холбоотой мэдээ