Л.Алтанцэцэг ДАШТ-ий хүрэл медалийн болзлыг хангав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-03-22 16:48:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Боксын эмэгтэйчүүдийн энэ удаагийн ДАШТ-ээс Монголын баг анхны медалиа хүртлээ.


Энэтхэгийн Дели хотноо үргэлжилж байгаа сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ий 48 кг-ын жинд зодоглосон “Аврагч” спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Алтанцэцэг Узбекистаны Ф.Фозиловаг оноогоор ялж, хүрэл медалийн болзол хангав. Ингэснээр Л.Алтанцэцэг дэлхийн рингээс медаль хүртсэн Монголын хоёр дахь эмэгтэй боксчин болж байна.

 

Тун удахгүй манай өөр нэг боксчин О.Есүгэн 52 кг-ын жинд мөн хүрэл медалийн төлөө тулалдах болно.


Энэ удаагийн ДАШТ-ий шагналын сан 2,4 сая ам.доллар юм байна. Түрүүлбэл 100, мөнгөн медаль хүртвэл 50, хүрэл медаль авсан хүн 25 мянган ам.доллар авах болзолтой, хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болж байгаагаараа онцлогтой аж.

Холбоотой мэдээ