СЭЛЭНГЭ: Төл бойжилт 99.2 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-24 12:34:12

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг ноднин жилийн мал тооллогоор 1.9 сая толгой мал тоолуулсан. Энэ нь нийт мал сүргийн 43 хувь буюу 880 мянган толгой нь төллөх мал байгаа юм.

 

Өнөөдрийн байдлаар төллөх малын 14 хувь нь төллөж, төл бойжилт 99.2 хувьтай явж байна.

 

Бод малын зүй бус хорогдол 1 хувь буюу нийт малын 2251 толгой мал хорогджээ.

 


Холбоотой мэдээ