ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул суманд цас их орсны улмаас гамшгийн түвшинд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-03-24 17:22:54

Чойбалсан /МОНЦАМЭ/. Энэ сарын 21, 22-ны өдрүүдэд орсон их хэмжээний цас зудтай байгаа Дашбалбар, Баян-Уул сумыг гамшгийн нөхцөлд хүргээд байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн аймгийн Онцгой комиссын даргаар ахлуулсан бүлэг, Онцгой байдлын газар, цэргийн ангиас 30 албан хаагчийг дайчилж, цасанд дарагдсан малчин өрхүүдийн хашаа хороог чөлөөлж, хариу арга хэмжээ авахаар ажиллаж эхэллээ.  

Дээрх сумдын Онцгой комисст зэргэлдээх сумдын аюулгүйн нөөц болон хувийн хэвшлээс 1500 боодол байгалийн хадланг татан төвлөрүүлж, Баян-Уул сумаас Ульхан боомт хүртэлх цасанд боогдсон 50 км замын зорчих хэсгийг хусаж хэвийн болгохыг холбогдох байгууллагуудад аймгийн Онцгой комиссоос үүрэг болгосон байна.

Аравдугаар сараас гуравдугаар сар дуустал хугацаанд цас 10 мм-ээс болон түүнээс дээш зузаантай орсон тохиолдолд гамшигт үзэгдэлд тооцдог. Өнөөдрийн байдлаар дээрх сумдад цасны зузаан 20 см-т хүрчээ. 

 

Холбоотой мэдээ