ХӨВСГӨЛ: “Эмчдээ баярлалаа” талархлын аяныг өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-03-28 09:36:50

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас Дэлхийн эмч нарын өдрийг угтан “Эмчдээ баярлалаа” талархлын аяныг өрнүүлж байна.


Нэг сарын хугацаанд үргэлжлэх аяны хүрээнд Хөвсгөл аймгийн эмч, мэргэжилтнүүдийг иргэд олон нийтэд сурталчлан таниулж урамшуулан, иргэд цахим хуудсаар дамжуулан талархлын үгээ илгээж байгаа аж.

Хөвсгөл аймгийн хэмжээнд иргэдийнхээ эрүүл энхийн төлөө тангараг өргөсөн 274 эмч, 800 гаруй тусгай мэргэжилтэн болон нийт 147 төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 1540 гаруй хүн ажиллаж байна.

Холбоотой мэдээ