ХОВД: Чандмань суманд ингэ ихэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-11 11:28:08

Жаргалант /МОНЦАМЭ/. Монголчууд эрт дээр үеэс ингэ ихэрлэхийг сайн цагийн эхлэл хэмээн үзэж, ихэд бэлгэшээж ирсэн. 

Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн малчин Б.Даваасүрэнгийн тэмээн сүргээс солби улаан ингэ энэ сарын 8-нд ихэр ботго гаргаж, эсэн мэнд торниж байна. 

Өнгөрсөн жилүүдэд мөн Ховд аймгийн хэд хэдэн суманд ингэ ихэрлэж байсан. Тухайлбал, 2016 онд Зэрэг суманд, 2017 онд Манхан суманд, 2020 онд Чандмань суманд, 2021 онд Жаргалант суманд тус тус ихэр ботго гарсан юм. 

Ховд аймагт одоогийн байдлаар мал төллөлт 34.7 хувьтай үргэлжилж байна. Одоогоор нийт гарсан төл малын 33 нь ихэрлэв.    




Холбоотой мэдээ