Нийгмийн даатгалын сангийн орлого 34.8 хувиар нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-18 09:53:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын сангийн нийт орлого энэ оны эхний улиралд 928.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 239.5 (34.8 хувь) тэрбум, нийт зарлага 897.8 тэрбум төгрөг болж, 128.4 (16.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.


Харин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого оны эхний улиралд 376.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 92.9 (32.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нийт зарлага 396.2 тэрбум төгрөг болж, 224.6 (36.2 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна.


Нийт зардал буурахад Засгийн газрын урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 210.9 (35.6 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ. 

Холбоотой мэдээ