ГОВЬ-АЛТАЙ: Бугат суманд салхи секундэд 30 метр хүрч ширүүсч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-04-18 17:24:53

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 18-ны 17.00 цагийн байдлаар Говь-Алтай аймгийн Бугат суманд салхи секундэд 30 метр хүрч ширүүсч гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч үргэлжилж байна.


Тодруулбал, Бугат суманд бодит салхи 28м/с, өрөвхийлөл 37м/с, дундаж их хурд 30м/с, Есөнбулагт 15м/с, өрөвхийлөл 18м/с, Тонхилд 17м/с, өрөвхийлөл 21м/с, Хөхморьтод 17м/с, өрөвхийлөл 22м/с, Дарвид 20м/с, Шарга суманд 16м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурч гамшигт үзэдлийн хэмжээнд хүрч үргэлжилж байна. Иймд малчид иргэд хөдөлмөрчид онцгойлон сэрэмжтэй байхыг Говь-Алтай аймгийн УЦУОШТ-өөс анхааруулав. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 19-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр, зарим үед 18 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна гэлээ. 


19-нд нутгийн зарим газраар, 22-нд Алтайн уулархаг нутгаар бороо, цас орохыг холбогдох албанаас урьдчилан мэдээллээ.

Холбоотой мэдээ