Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-09-07 08:44:45

Аргын тооллын 9 сарын 7, Буд гараг, Билгийн тооллын 6, Хонгорцог одтой, хар луу өдөр.

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянуур хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотогох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал 14 цаг 04 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Холбоотой мэдээ