Хараагүй иргэдийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв шинэ байртай болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
batbold.sh@montsame.gov.mn
2023-04-22 11:48:08
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хараагүйчүүдийн холбооны дэргэдэх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв  шинэ байртай боллоо.


Тус төв 2015 онд байгуулагдсан ч өөрийн гэсэн хичээлийн байргүй, харааны бэрхшээлтэй иргэдэд чанартай боловсрол олгох, хөдөлмөр эрхэлж орлогын эх үүсвэртэй болоход нь туслахад анги танхимын хүрэлцээ хамгийн чухал байсан юм. Тиймээс БШУЯ-ны 250 сая төгрөгийн санхүүжилтээр хөгжлийн төвийн хуучин барилгыг засварлан өчигдөр ашиглалтад орууллаа. 


Тус төвд технологийн мэргэжилтэн, эмчилгээний бариа засалч, бэлэг дурсгалын  урлаач, кофе бэлтгэгч зэрэг 7 чиглэлээр 80 гаруй хараагүй иргэн мэргэжлийн боловсрол эзэмшиж байна.



Холбоотой мэдээ