ХОВД: Сурагчдад сонгуулийн боловсролыг түгээж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. “Хариуцлагатай сонгогч” сэдэвт
сургалтыг Ховд
аймагт зохион байгуулж байна.
Сонгуульд санал өгөх нь улс
төрийн уламжлалт оролцооны хамгийн чухал хэлбэр атал монгол залуучуудын
сонгуулийн ирц бусад насны бүлгүүдээс хамгийн бага, сонгуульд оролцох залуучуудын
идэвх сул байсаар иржээ.
Иймээс өсвөр үе, залуучуудын улс төрийн идэвхийг сайжруулах, залуу сонгогчдод сонгуулийн боловсрол олгох,
сонгуулийн ирц, оролцоог нэмэгдүүлэх, иргэд, сонгогчдыг чадавхжуулах,
сонгуулийн хууль тогтоомжийг тайлбарлан таниулах зорилгоор
ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд
“Хариуцлагатай сонгогч” сургалт зохион байгуулж байгаа нь энэ
юм.
Энэхүү сургалт нь залуу сонгогч
нарт сонгуульд оролцохын ач холбогдлыг таниулж, сурагчдад сонгох болон сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай
ерөнхий мэдээлэл өгч чадвар эзэмшүүлж байгаагаараа ач холбогдолтой.
Дээрх сургалтын үйл ажиллагаа нь энэ сарын 24, 25-ны өдөр үргэлжлэх бөгөөд Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 8 сургуулийн сурагчдын
төлөөлөл идэвхтэй оролцож байна.
“Хариуцлагатай сонгогч” сургалтыг
улсын хэмжээнд үе шаттай зохион байгуулж ирсэн. Энэхүү сургалт нь Ховд аймагт
гурав дахь удаагаа ийнхүү өрнөж байгаа нь онцлог юм.