ХОВД: 500 гаруй иргэнд төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг нэг цэгээс хүргэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Чандмань суманд зохион байгуусан “Нээлттэй Ховд” өдөрлөгийн үеэр 500 гаруй иргэн төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ авчээ.
Хөдөөгийн
иргэдэд төрийн
болон эрүүл мэндийн үйлчилгээг нэг цэгээс хүргэж, тэдний санал бодлыг сонсох
зорилго бүхий “Нээлттэй Ховд” өдөрлөг
энэ сарын 24-нд Чандмань сумаас эхэлсэн.
Чандмань
сум нийт 3100 хүн амтай. Одоогоор 626 буюу нийт хүн амын 20 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт
илрүүлэг, шинжилгээнд
хамрагдсан байна.
Мөн сумын
хэмжээнд 1600 иргэн тоон гарын үсэг авах ёстой. Үүний 600 гаруй буюу 37.5 хувь нь уг ажилд хамрагдсан аж.
Аймгийн удирдлагууд тус сумын иргэдтэй уулзлаа.
Энэ үеэр тус аймгийн Засаг дарга Э.Болормаа хэлэхдээ: "Иргэдийн амьдралын
чанарыг сайжруулах, шударга ёсыг тогтоох, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг
хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Ялангуяа иргэн бүрд 0.07 га газар олгох, тоон гарын үсэг олгох, иргэдийг эрүүл мэндийн эрт
илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулах ажлыг илүү эрчимжүүлэх үүднээс сум,
багийн Засаг дарга нарын дунд болзолт уралдаан зарласан. Энэ нь тодорхой үр
дүнгээ өгнө гэж үзэж байна"
гэв.
“Нээлттэй Ховд” өдөрлөгийн хүрээнд эрүүл мэнд,
нийгмийн даатгал, газрын харилцаа барилга хот байгуулалт, хөдөлмөр эрхлэлт
халамж, улсын бүртгэл гэсэн төрийн 5
байгууллага 214 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн нарийн мэргэжлийн эмч нар нийт 315 хүнд
эрүүл мэндийн үзлэг хийж,
зөвлөгөө өгчээ. Ийнхүү Чандмант сумын 500
гаруй иргэн төрийн болон эрүүл
мэндийн үйлчилгээг нэг цэгээс
авсан болохыг Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Чандмань сумын Эрүүл мэндийн төвийн байрыг саяхан шинэчилсэн. Гэвч ариун цэврийн өрөөний асуудал хүндрэлтэй
байгаа аж.
Тиймээс
мэргэжлийн байгууллагатай хамтран бохирын шугам сүлжээг нь засварлах, шинэчлэх
ажлыг хийхээр боллоо.
Төрийн
болон эрүүл мэндийн үйлчилгээг нэг дороос үзүүлж байгаа нь хөдөөгийн иргэдийн
эрэлтэд нийцсэн чухал ажил болж байгааг иргэд онцолсон учраас “Нээлттэй
Ховд” өдөрлөгийн үйл ажиллагааг
үргэлжлүүлнэ. Тус өдөрлөг өнөөдөр Зэрэг суманд болох юм.