ДУНДГОВЬ: Хүүхдийн шим тэжээлт хоолны цэстэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-05-04 10:11:21
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас тогооч нарын дунд “Хүүхдийн шим тэжээлт хоол”-ны төрлийг шалгаруулах уралдаан зарлаж, шалгаруулалтыг энэ сарын 13-нд зохион байгуулахаар товлолоо.

Аймгийн засаг дарга Ц.Мөнхбатын санаачилгаар сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, шимт бодисын хэрэгцээг хангасан, тэдний нас, бие бялдрын онцлог, өсөлтөд тохирсон, эрүүл аюулгүй хоол, ундааны цэсийг оновчтой болгох зорилгоор тус уралдааныг зарлажээ.

2022-2023 оны хичээлийн жилд Дундговь аймгийн 15 сумын 22 цэцэрлэгт 2939, 19 сургуулийн 1-5 дугаар ангид 1454 хүүхэд суралцаж байна. Тэдгээрийн нас биеийн онцлогт тохирсон тэжээллэг, эрүүл аюулгүй хоол, ундаагаар хангахын тулд орон нутгийн хоол, хүнс үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид бүгд хариуцлагатай хандаж, чанарт анхаарах нь чухал юм.

Тус уралдааныг БШУГ, аймгийн “Галт билэг” тогоочдын холбоо, ХХААГ, Политехник коллеж, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр хамтран зохион байгуулна.  

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утасны дугаар: 99770197, 86089864, 89249898



Холбоотой мэдээ