БАЯН-ӨЛГИЙ: Монгол хэл, бичгийн шалгалтын гүйцэтгэл 38,9 хувьтай гарав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд энэ жил 1755 хүүхэд 12 дугаар анги төгсөж байгаа. Үүнээс 1003 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд 161 нь өмнөх оны төгсөгчид аж.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 37 дугаар тогтоолоор ерөнхий боловсролын сургууль төгсөгч, их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэл, бичгийн хичээлээр шалгалт авч байх журам тогтоосон. Тус тогтоолын дагуу өнгөрсөн сарын 22-ны өдөр зохион байгуулсан монгол хэл, бичгийн шалгалтад тус аймгийн 840 хүүхэд орсон байна.
Аймгийн
Боловсрол, шинжлэх ухааны газраас өгсөн мэдээллээр оролцогчдын 327 нь шалгалтад
тэнцэж, гүйцэтгэл 38,9 хувьтай гарсан ажээ.
Монгол хэл,
бичгийн шалгалтыг ирэх 11 дүгээр сард дахин зохион байгуулна. Иймд энэ удаагийн
шалгалтын босго оноог даваагүй хүүхдүүд тухайн үед дахин орох боломжтой гэдгийг
албаны хүмүүс хэлж байна.