СЭЛЭНГЭ: Мандал сумын мод үржүүлгийн газруудад 4 сая гаруй тарьц суулгац ургаж байна
ТЭРБУМ МОДСүхбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсын
Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” Үндэсний
хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал суманд “Ногоон
Мандал“ үзэсгэлэн худалдааг зохион
байгуулж байна.
Тус сумын хэмжээнд мод
үржүүлгийн чиглэлээр нийт 35 иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага
үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Энэ жилийн тухайд Мандал
сумын мод үржүүлгийн газруудад 4 сая гаруй
тарьц суулгац ургаж
байна. Эдгээрээс 500.000 ширхэг тарьц
суулгацыг хаврын тарилтад худалдан борлуулахад бэлэн болжээ.
Үзэсгэлэн худалдаанд нийт 7 аж ахуйн нэгж, 3 иргэн, 4 нөхөрлөл,
Зүүнхараа
Политехникийн коллеж өөрсдийн бүтээгдэхүүнээрээ оролцож, өөрсдийн
тарьж ургуулсан 19 төрлийн тарьц суулгацыг худалдан борлуулж байна.
Энэ удаагийн Үзэсгэлэн худалдааг Мандал сумын ЗДТГ,
Хараа бүсийн Сум
Дундын ойн анги, сумын ХАА-н тасаг хамтран зохион байгуулж
байна.