“Art week Ulaanbaatar 2023" дүрслэх урлагийн долоо хоног болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-05-17 12:24:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын Яам, Монголын Урчуудын Эвлэл хамтран зохион байгуулж буй “Дүрслэх урлагийн долоо хоног” буюу “Art week Ulaanbaatar 2023" үзэсгэлэн ХХААХҮЯ-ны Судалгаа шинжилгээний төвийн байранд энэ сарын 24-31-нд болно.


Энэ удаагийн үзэсглэнд нэн орчин үеийн буюу контемпорари төрлөөр уран бүтээлээ туурвидаг үе үеийн 40 гаруй уран бүтээлч оролцож буйгаараа онцлогтой. Гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа тус үзэсгэлэн "Соёлын бүтээлч сар"-ын хүрээнд нийтийн хүртээл болдог байсан бол энэ жил анх удаа бие даасан хөтөлбөр болж хавар зохион байгуулж буй юм.


Монголын дүрслэх урлагийн салбарын хөгжил дэвшил, өнөөгийн дүр төрхийг “Art week Ulaanbaatar 2023" үзэсгэлэнгээс мэдрэх боломжтой.  



Холбоотой мэдээ