ТӨВ: “Амжилтын од” медалиар 90 хүүхдийг шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-05-25 08:15:26

Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жил, Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Амжилтын од” медалиар 90 хүүхдийг шагнав. Энэхүү медаль нь сурлага, урлаг, спортын өндөр амжилт гаргасан хүүхэд, багачуудыг алдаршуулдаг аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний нэрэмжит шагнал юм.  


Энэ талаар Төв аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнээс тодруулбал, “Хүүхэд багачуудын хувьд өөрсдийнхөө амжилтаар бахархах боломж олгодог томоохон шагналуудын нэг бол “Амжилтын од” медаль байдаг. Тус шагналыг хүртсэн сурагчид цаашдаа ч аливаа үйл ажиллагаанд оролцох идэвх санаачилга нэмэгдэж, үеийнхэндээ эерэгээр нөлөөлж байна” гэв.


Тус медалиар 2016 оноос хойш нийт 558 хүүхэд шагнуулсан байна.


Холбоотой мэдээ