ДОРНОД: Зүрхний титэм судасны хагалгааг орон нутагтаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-05-25 12:35:46

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн БОЭТ-ийн Мэс заслын тасагт зүрхний титэм судсан дотуурх мэс заслын эмчилгээ, зүрхний шигдээсийн үед хоёр цагийн хугацаанд багтаж титэм судасны урсгалыг сэргээх мэс заслыг амжилттай хийж байна. Өнөөдрийн байдлаар титэм судасны 300 удаагийн мэс заслыг хийснээс 40 тохиолдол нь яаралтай хагалгаа байжээ.

Улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ийнхүү титэм судасны хагалгаа хийх аппаратыг суурилуулснаар иргэд нийслэлийг зорихгүйгээр аймагтаа үйлчилгээ авах боломж бүрдсэн юм.

Түүнчлэн БОЭТ-ийн Гэмтлийн тасагт дээд мөчид болон гар сарвуу, бичил мэс засал, ясны, нурууны хугарлууд, гавал тархины хүнд хэлбэрийн мэс заслыг хийдэг. Сүүлийн үед өвдөгний болон түнхний үе солих хагалгааг нэлээд хийж байна.    

Сонирхуулахад, нэг удаагийн хагалгаанд эмч, тусгай мэргэжилтэн, сувилагч нар 15-20 төрлийн багаж хэрэглэдэг. 


Холбоотой мэдээ