АРХАНГАЙ: 16 сумын Засаг даргын санхүүгийн аудитын дүн өөрчлөлтгүй гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-05-25 13:47:54

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн Төрийн Аудитын газраас аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитад 118 байгууллагыг нэгтгэсэн. Үүний дотор Төсвийн төвлөрүүлэн захирагчийн 19 байгууллага буюу сумын Засаг дарга нарыг хамруулсан байна.

Аудитаар 16 Засаг дарга буюу 84 хувь нь өөрчлөлтгүй, үлдсэн 16 хувь хязгаарлалттай, 2 байгууллагад зөвлөмж өгсөн байна.  

Аудитаар нийт 4314.0 сая төгрөгийн зөрчил, 204.5 сая төгрөгийн алдаа, нийт 4,518.5 сая төгрөгийн зөрчил, алдааг илрүүлж, 61 албан шаардлага өгсөн байна. Мөн нэг албан тушаалтанд хариуцлага тооцжээ.

Холбоотой мэдээ