ОРХОН: Шилдэг таван байгууллагыг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-05-30 13:44:18
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр/МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны ажлын үзүүлэлтээрээ тэргүүлсэн шилдэг таван байгууллагыг аймгийн Засаг даргын Тамгын газраас шалгаруулж, өнөөдөр шагналыг нь гардууллаа.

Шилдэг байгууллагаар Статистик, Татварын хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуй, Онцгой байдлын газар болон Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар шалгарч тус бүр гурван сая төгрөгөөр шагнууллаа.

Онцгой байдлын газар өнгөрсөн онд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” зохион байгуулж улсдаа тэргүүлсэн бөгөөд аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны чиглэлд туссан хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлснээрээ мөн аймагтаа тэргүүлсэн юм. 

Холбоотой мэдээ