СЭЛЭНГЭ: Ойрын өдрүүдэд ахиухан хэмжээний бороо орж, салхи шуургатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнөө
шөнө, маргааш өдөртөө Сэлэнгэ аймгийн
нутгаар ахиухан хэмжээний бороо орж, салхи шуургатай сэрүүн байхыг аймгийн
УЦУОШТ-өөс мэдээллээ.
Өнөөдрийн
20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ.
Нийт нутгаар хур тунадас, уулаараа цас орно. Салхи баруун өмнөөс
секундэд 7-12 метр. Агаарын температур шөнөдөө +6...+11 градус, өдөртөө
+11....+16 градус дулаан байна.
Сүхбаатар
хот орчмоор үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр.
Агаарын температур шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +13....+15 градус дулаан
байна.
6
дугаар сарын 1-5-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 6 дугаар сарын 1-нд нутгийн зүүн хэсгээр, 3-нд нийт нутгаар түр зуурын бороо орно.
Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 6-11
метр. Агаарын температур шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +17...+22 градус дулаан
байна.