ХОВД: Шагайн харвааны клуб шинээр байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-05 09:15:26

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймагт “Дүүрэн мэргэн” хэмээх шагайн харвааны клуб шинээр үйл ажиллагаа явуулж байна.  

Тус клуб нь 7 хоногт 4 удаа, 2-4 цагаар хичээллэх бөгөөд өнөөдрийн байдлаар 8-15 насны 10-аад хүүхэд тус клубт бүртгүүлжээ.

Клубийн үйл ажиллагаа нь орон нутгийн хүүхэд багачууд, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, шагайн харвааны спортыг хөгжүүлэхэд чиглэх юм.

Ховд аймгийн шагайн харвааны тамирчид гол төлөв Спортын төв ордны шагайн өрөөнд бэлтгэл сургууль хийж, тэмцээн зохион байгуулдаг. Тэгвэл “Дүүрэн мэргэн” шагайн харвааны клуб үйл ажиллагаагаа эхэлснээр туршлагатай харваачдаас суралцах, хүссэн өдрөө ажил, хичээлийнхээ цаг завыг тохируулан хичээллэх боломж бүрдэж байна.

Уламжлалт өв соёлоо тээн хөгжүүлэх, шагайн харвааны спортоор хичээллэхийг хүссэн хүн бүр "Дүүрэн мэргэн" шагайн клубт бүртгүүлж, суралцах боломжтой.    

Холбоотой мэдээ