ХОВД: Мах кг тутамд 12-17 мянган төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-06 12:47:00

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн зах, худалдааны төвд борлуулж буй өргөн хэрэглээний зарим бүтээгдэхүүн, махны үнэ өмнөх оныхоос тодорхой хувиар нэмэгджээ.

Тус аймгийн Статистикийн хэлтсээс зарим гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэд харьцуулсан судалгаа хийсэн байна. Тодруулбал, Ховд аймагт 6 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар нэг кг үхрийн мах дунджаар 16 мянган төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 23.8 хувиар нэмэгдсэн байна.  

Харин нэг кг хонины мах дунджаар 17 мянган төгрөг байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Нэг кг ямааны махыг 12 мянган төгрөгөөр худалдаж байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 19.7 хувь, өнгөрсөн оны мөн үеийн дундаж үнээс 18.1 хувиар тус тус өсжээ.

Мөн нэг литр шингэн сүү дунджаар 4500 төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 19.3 хувиар өссөн байна. 

Нэг кг задгай гурилын үнэ дунджаар 2600 төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 19.4 хувиар их байна.


Холбоотой мэдээ