Дэлхийн жишигт нийцсэн хөлбөмбөгийн талбайн нээлтэд Ж.Замбротта оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-06-06 14:31:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA-гийн санхүүжилтээр хийгдэж байгаа Монголын хөлбөмбөгийн холбооны нэрэмжит дэлхийн жишиг бүхий хөлбөмбөгийн талбайн нээлт Баянзүрх дүүргийн 4-р хороонд тун удахгүй болох гэж байна.


Нээлтийн үеэр “ITALIA SOCCER CAMP 2023” арга хэмжээ болно. Арга хэмжээг тохиолдуулан Италийн нэрт хөлбөмбөгчин Жианлука Замбротта /Gianluca Zambrotta/, хөлбөмбөгийн чөлөөт тоглогч Сванн Ритозза /Swann Ritossa/ болон Италийн хөлбөмбөгийн холбооны мэргэжлийн баг бүрэлдэхүүн хүрэлцэн ирж 8-14 насны 120 хүүхдийг сургалтанд хамруулж, үүнээс 3 хүүхдийг шалгаруулан ирэх 10 дугаар сард болох Олон улсын хөлбөмбөгийн баярт бүрэн санхүүжүүлж оролцуулах аж.


Сургалтад хамрагдсан хүүхэд бүрд өмсгөл, гидр, бөмбөг, диплом зэргийг гардуулах юм.


Ж.Замбротта гэж хэн бэ? Италийн мэргэжлийн хөлбөмбөгчин Ж.Замбротта нь жигүүрийн хагас хамгаалагчийн байрлалд тоглож байсан бөгөөд 2006 онд хөлбөмбөгийн ДАШТ-ээс алтан медаль хүртэж, дэлхийн томоохон клубууд болох Ac Milan, Juventus, Barcelona зэрэг клубт хүчин зүтгэж байсан юм. 

Холбоотой мэдээ