АХБ: Цахим шилжилтэд улс төрийн манлайлал чухал нөлөөтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2023-06-08 16:02:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын цахим шилжилтийн бодлого сүүлийн 5 жилд эрчимтэй хэрэгжиж, үсрэнгүй хөгжиж байна.


Үүнд улс төрийн манлайлал чухал нөлөө үзүүлж байгааг АХБ-ны Бүс нутгийн хамтын ажиллагаа, Эдийн засгийн судалгааны ажлын албаны захирал, ерөнхий эдийн засагч Есим Элхан-Кайлар ЦХХХ-ын сайд Н.Учралтай уулзах үеэр онцлон хэллээ.


Уулзалтын эхэнд сайд Н.Учрал, АХБ нь Монголд олон салбарт цахим шилжилттэй холбоотой төсөл хэрэгжүүлж, тэр дундаа ЦХХХЯ-тай хамтран “Цахим шилжилт” техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлж байна. Мөн “ICT forum Mindgolia” үйл ажиллагааг дэмжиж, олон улсын өндөр түвшний зочдыг урьж оролцуулан зохион байгуулж буйд талархал илэрхийлсэн юм.


ЦХХХЯ-наас “Mining to Mind” 10 жилийн хугацаатай мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээх бодлогын судалгаа, баримт бичиг боловсруулах бэлтгэл ажлыг хангаж байна. Тус бодлогын баримт бичгийг боловсруулахад АХБ-тай хамтарч ажиллах сонирхолтой байна гэсэн юм.


АХБ-ны Дижитал хөгжлийн технологи, тогтвортой хөгжил, цаг уурын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн захирал Томас Абел “ICT expo 2023”, “ICT forum Mindgolia” нь цаашдын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж буйг илэрхийлэв.

Холбоотой мэдээ