Самбочид тэмцээний 2 дахь өдөр дахин алтан медаль авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-06-09 08:50:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Казахстаны нийслэл Астанад болж буй самбо бөхийн Ази, далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр Монголын баг тамирчид байлдааны самбын залуучуудын ангилалд 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв.

 

Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд "Шинэ бадрах" дэвжээний тамирчин Б.Мөнхтуяа алт, 65 кг-ын жинд "Хаан хүнс импекс" дэвжээний тамирчин С.Элбэгзаяа, -72 кг-д ҮБТДС-ийн оюутан Б.Анужин нар мөнгөн медаль хүртсэн бол, эрэгтэйчүүдийн +98 кг-ын жинд "MJ" клубын тамирчин Т.Мөнгөн-Эрдэнэ хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Холбоотой мэдээ