ХОВД: Ард Аюушийн есөн эрүү шүүлтэд орж буйг харуулсан хөшөө Шахаатад бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-22 12:53:37

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Цэцэг сумын төвөөс 15 км зайд Шахаат гэх газар бий.


Манжийн түрэмгийлэн эзлэгчид Монголын ард түмнийг хаад ноёдоор нь дамжуулан дарлан мөлжиж байсан цагт А.Аюуш иргэдийг толгойлон тэдний эсрэг тууштай тэмцэж байв. Улмаар тэмцсэнийхээ төлөө 9 эрүү шүүлтээр тамлуулсан ч давж гарсан юм.

 

Ард Аюуш нь Да лам Жамбаа, гүн Маньбазар нартай зарга нэхэж, есөн эрүү шүүлтээр тамлуулан эцэст нь Цэцэг сумын төвөөс 15 км зайд  өндөр хар толгойн хойд үзүүрт буюу Шахаатад шургаснаар хэрэг заргаан авч, ялалтад хүрсэн түүхэн газар юм.  


1979 онд Ард Аюушийн мэндэлсний 120 жилийн ойгоор Шахаатад 2 метр өндөр “Эрх чөлөөний хөдөлгөөний цогт тэмцэгч үндэсний баатар Ард Аюуш 1959-1939” гэсэн үг бүхий дурсгалын самбар босгожээ. Мөн 2019 онд Ард Аюушийн мэндэлсний 160 жилийн ойн баярыг тохиолдуулан Ард Аюуш цогцолборын бүтээн байгуулалтын ажил хийж, Аюушийн суугаа хөшөө, есөн эрүү шүүлтэд орж буй хөшөө, заргын бичиг сийлсэн чонотой хөшөө зэрэг нийт 12 хөшөө дурсгалыг бүтээн босгосон аж. 

Холбоотой мэдээ