Жүдо бөхийн “Улаанбаатар Их дуулга-2023” эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа 2024 оны Парисын олимпын наадмын оноо олгох дэлхийн өндөр зэрэглэлийн “Улаанбаатар Их дуулга-2023” жүдо бөхийн цуврал тэмцээн өчигдөр "Степп Арена"-д эхэлж манай тамирчид 1 алт, 1 хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.
Тодруулбал’ энэ өдрийн тэмцээнийн эрэгтэйчүүд 66 кг-ийн жинд Хилчин спорт хороо, Жем интернэшнл, “Улаанбаатар менежмент” компанийн тамирчин Ё.Басхүү алтан медалийн эзнээр тодорлоо. Мөн энэ жинд Алдар спорт хороо, “Хангай канстракшн”-ы тамирчин ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр хүрэл медаль хүртлээ.
Энэхүү "Ulaanbaatar Grand Slam 2023" тэмцээний эхний өдөр -60, -66, -48, -52, 57 кг-ын жинд Монгол Улсын шигшээ багаас жин тус бүрд 4 тамирчин хүч, ур чадвараа сорьсноос эмэгтэй тамирчид эх орныхоо дэвжээн дээр медаль авч чадсангүй. Тэмцээн үргэлжилж байна.