Паралимпээс хоёрдахь хүрэл медалиа хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-14 09:02:40

Бразилийн Рио Де Жанейро хотноо болж буй паралимпийн пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 88кг-д өрсөлдсөн Э.Содномпэлжээ хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр, тэмцээний эхэнд 210 кг өргөж улмаар 217 кг захиалж өргөсөн. Харин гурав дахь оролтоороо 217 кг захиалж өргөсөн юм. Тамирчид өргөлтөө дууссаны дараа нийлбэр дүн гарахад манай тамирчин хүрэл медалийн болзол хангасан байна. Ийнхүү Э.Содномпэлжээ эх орондоо паралимпийн хоёр дахь медалийг авчирлаа.

Үүний өмнө паралимпийн жүдо бөхийн төрөлд Монголын хоёр тамирчин өрсөлдсөнөөс Б.Ууганхүү хүрэл медаль хүртсэн юм.

"Рио 2016" паралимпид Монгол Улсын найман тамирчин өрсөлдөж байгаа юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ