Дайчилгааны хээрийн сургуулилтыг Налайхад хийж байна

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-09-14 10:35:14

Засгийн газрын тогтоолын дагуу дайчилгаатай команд штаб хээрийн сургалтыг энэ сарын 04-18-нд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт хийж байна. 

Жил бүр зохион байгуулдаг хээрийн сургуулилттай Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ болон Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг,  Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар танилцахдаа хүн малын гоц халдварт өвчин болон гамшгын үеийн бэлэн байдлыг сайжруулан ажиллагааг үзжээ. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “Энэ сургуулилтыг явуулсанаар эрүүл мэндийн салбарынхан цаашид бусад яамдууд, байгууллагууд, холбогдох газруудтай  хэрхэн хамтран ажиллах, уялдаа холбоогоо бататган ажиллах мөн эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг чадварыг дээшлүүлэх, малын гоц халдварт өвчин, байгалийн гамшиг, осол аваарт бэлэн байх зэрэгт чухал ач холбогдолтой юм. Өнөөдөр нийслэлийн бүх дүргүүгээс болон Халдварт өвчин судлалын төв, Зоонозын төв зэрэг олон байгууллагууд оролцсон үр дүнтэй сургуулилт болж байгаа нь харагдаж байна” гэв.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ