ӨВӨРХАНГАЙ: Хархорин сумын алдарт уяач Ц.Баатардалайн хул азарга түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-07-11 13:27:21

Арвайхээр /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 92 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд 12 хүлэг хурдаллаа.



Уралдааны түрүү магнайд Хархорин сумын алдарт уяач Ц.Баатардалайн хул азарга хурдалж, тод магнай, торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Хархорин сумын сумын алдарт уяач Д.Ууганбаярын хээр, айргийн гуравт Тарагт сумын уяач Ц.Отгонбаярын зээрд, айргийн дөрөвт Өлзийт сумын алдарт уяач Д.Сугарын зээрд халзан азарга, айргийн тавд Өмнөговь аймгийн Ханбогд сумын аймгийн алдарт уяач А.Бямбажавын зээрд халзан азарга тус тус хурдалжээ.

Холбоотой мэдээ