Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-14 10:51:46

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 15-наас 18-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт албан ёсны ажлын айлчлал хийх гэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд маргааш Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хүрэлцэн ирж 11.30 цагаас Сүхбаатар сумын иргэдтэй уулзалт хийх юм байна. Дараа нь Цагааннуур сумын “Атартрейд” компанийн тариалангийн талбайтай танилцаад мөн сумын “Гацуурт” ХХК-ийн хүнсний ногоо хураалт, хадгалалтын явцтай танилцах, мөн Зүүнбүрэн сумын “Гэгээлэг трейд” компанийн тариалангийн талбайд зочилж, тариаланчдын төлөөлөлтэй уулзах юм байна.

Түүнчлэн энэ өдөр Шаамар сумын ногоочидтой уулзалт хийснээр энэ өдрийн ажлын айлчлал өндөрлөх юм байна. Монгол Улсын Ерөнхий сайд айллчлалын хоёр дахь өдрөө Ерөө суманд ажиллаж тус суманд баригдсан төмөр бетонон гүүрийн нээлтэнд оролцон, үтрэмийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзалт хийх аж. Эндээсээ Дархан-Уул аймаг болон Орхон суманд ажиллах юм. Ерөнхий сайд айлчлалынхаа гурав дахь өдөр буюу 17-нд Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумд, Түнхэл тосгонд ажиллах юм байна. Ингээд айлчлалынхаа дөрөв дэх өдөр Мандал сумын Хэрх тосгонд ажилласнаар энэ удаагийн ажлын айлчлал нь өндөрлөх ажээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ