ОРХОН: Энэ онд Орхон аймаг улсын төсөвт 164,1 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-07-17 13:35:55
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Улсын төсвийн тодотголоор Орхон аймаг энэ онд 164 тэрбум 107 сая төгрөг буюу 21 тэрбум 140 сая төгрөгөөр нэмэгдүүлж төсөвт төвлөрүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор аймгийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж батлав.


Үүнд, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл болон өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах, энэ онд дуусах бүтээн байгуулалтын ажлын дутуу санхүүжилтэд зарцуулах төсвийг батлав. Мөн ирэх оны төсөвт өрх бүрээс санал авах, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулагдах төсвийг хэлэлцэж шийдвэрлэлээ.


Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн гадна инженерийн шугамыг засварлах, өргөтгөх, шинэчлэх ажилд 1.8 тэрбум төгрөг, хотын инженерийн төв шугам, цэвэр, бохир усны хоолойг засварлах болон аваарын зардалд 1 тэрбум 906 сая төгрөгийг нэмж тусгалаа.

 

Холбоотой мэдээ