ДОРНОГОВЬ: Ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах зөвлөх баг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-07-20 12:20:27

Дорноговь /МОНЦАМЭ/. Аймгийн 14 сумын ус, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах зөвлөх баг ажиллаж байна.


Зөвлөх багийн бүрэлдэхүүнд АШУҮИС, ШУТИС, Хот суурингийн ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Ус сувгийн удирдах газар, Монголын нийтийн аж ахуйн Үндэсний холбоо зэрэг байгууллагаас зөвлөх инженер, төсөвчин, эрүүл ахуйч нар багтсан аж.


Энэ ажлын хүрээнд аймгийн аймгийн Ус,ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн гишүүдэд сургалт зохион байгуулах, талбарын ажилтай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм.


Ташрамд дурдахад сумдыг инженерийн шугам сүлжээнд холбох аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу Хатанбулаг, Хөвсгөл, Дэлгэрэх, Даланжаргалан суманд төвлөрсөн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ, барилга байгууламжийг бариад байгаа юм.

Холбоотой мэдээ