ДОРНОГОВЬ: Төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас сумын төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын их, дээд сургуульд сурч буй орон нутгийн залуусын сургалтын төлбөрийг бүрэн даах хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Их дээд
сургуульд 4-6 жилийн
хугацаагаар эрх зүйч, эдийн засагч, нягтлан бодох бүртгэл, санхүү, экологич, соёл судлал, төрийн удирдлага, гэр бүл судлал, хүнс үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрийн технологи, мал аж ахуй, мал эмнэл зүй, хүнс хөдөө аж ахуй, жимс ногооны аж ахуй, эмч, сувилагч, эм зүйч, багш мэргэжлээр бакалаврын зэрэгтэй суралцаж буй оюутныг сумаас сонгон
шалгаруулж сургалтын төлбөрийг хариуцан төлөх аж.