“Samsung Electronics” санах ойн чипийн үйлдвэрлэлээ бууруулах хугацааг сунгахаар болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2023-07-27 16:44:02

СӨҮЛ. /Reuters/. “Samsung Electronics” компани дэлхийн санах ойн чипийн зах зээлийн хамгийн муу үе өнгөрч, эрэлт сэргэж байгаа ч зөвхөн хиймэл оюун ухаанд ашигладаг өндөр технологийн чипээр хязгаарлагдаж байгаа тул үйлдвэрлэлээ бууруулах төлөвлөгөөгөө сунгаж байгаагаа мэдэгдлээ.


Энэхүү алхам нь хагас дамжуулагчийн зах зээл урьд өмнө байгаагүй уналтад орсныг харуулж байгаа бөгөөд 2023 оны эхний зургаан сарын байдлаар Өмнөд Солонгосын компани гол чипийн бизнестээ 8.9 их наяд воны (7 тэрбум ам.долларын) үйл ажиллагааны алдагдал хүлээжээ.


Хоёрдугаар улиралд “Samsung” -ийн үйл ажиллагааны ашиг 95 хувиар буурч, 669 тэрбум вон болсон нь сүүлийн 14 жилийн ашгийн хоёр дахь хамгийн бага үзүүлэлт юм. Ашиг ийнхүү буурсан нь компанийн урьдчилсан таамаглалтай үндсэндээ таарч байгаа бөгөөд 96 хувиар буурна гэж таамаглаж байжээ. 

Холбоотой мэдээ