Б.Нетаньяху Израилыг хиймэл оюун ухааны технологиор тэргүүлэгч болгох төлөвлөгөөгөө зарлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2023-07-31 09:35:02

ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэхэд нэмж 500 сая шекел /135 сая ам.доллар/ хуваарилж, тус улсыг ойрын ирээдүйд энэ салбарт дэлхийд тэргүүлэгч болгох төлөвлөгөөтэй байгаагаа засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэв.

 

Ерөнхий сайдын хэлснээр, Израилын эрх баригчид хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэхээр шаргуу ажиллаж байна.


“Бид энэ дэд бүтцийг шинээс шинэ түвшинд гаргах болно” гэж Нетаньяху хэлжээ. Түүний үзэж байгаагаар, хиймэл оюун ухааны технологийг бусдаас илүү хөгжүүлсэн улс орнууд "ирээдүйг гартаа авна". 


“Бид Израилыг хиймэл оюун ухааны салбарт хүчирхэг гүрэн болгохыг хүсэж байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ. 


Холбоотой мэдээ