“Air China” компанийн онгоц ослын буулт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-14 18:24:28

“Air China” компанийн CA856 нислэгийн онгоц Улаанбаатар хотын “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд 16.30 цагийн орчим дослын буулт хийсэн байна.

Уг онгоцны далавчны хэсгээс утаа гарснаас тиaнхүү ослын буулт хийхэд хүрчээ. Ослын буулт хийсэн ч CA 856 нислэгийн онгоцноос 17.00 цагийн орчимд зорчигчдийг буулгаагүй, мөн ослын буулт хийсэн шалтгаанаа “Air China” компани болон нислэгийн багийнхан хэлээгүй байна гэж холбогдох албаныхан тайлбарлав. Энэхүү онгоц нь Лондон хотоос Бээжин чиглэлд нисч явжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ