Кино урлагийн салбарын уран бүтээлчдийг чадавхжуулах "Кино нүүдэл" олон улсын сургалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-08-02 08:25:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын Яам, Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлийн дэмжлэгтэй "Иргэдийн цахим оролцоо" ТББ нь “Кино нүүдэл” олон улсын сургалтын хөтөлбөрийг санаачлан зохион байгуулж байна.

 

Энэхүү нүүдэл нь олон улсын сургалтын зорилго нь Монголын уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх, кино салбарт олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монгол кино үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

 

Сургалтын хөтөлбөрийн хүрээнд Австрали, Шинэ Зеаланд, Дани, Итали, Франц, Испани зэрэг дэлхийн киноны салбарын шилдэг 8 зөвлөх, 5 багш “Кино зохиол бичих” болон “Кино төсөл боловсруулах” цахим сургалтыг удирдан явуулна.

 

Тус сургалтыг энэ сарын 1-нээс 9 дүгээр сарын 29-ний өдрүүдэд кино урлагийн салбарын уран бүтээлчдийн дунд явуулах юм.





Холбоотой мэдээ