ХОВД: Урианхай сурын улсын мэргэн Д.Алтангэрэлд хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-08-08 09:17:28

Жаргалант /МОНЦАМЭ/.  Урианхай сурын улсын мэргэн Дамиранжавын Алтангэрэлийн цолны мялаалга, хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо.


Тэрбээр энэ жил Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харвааны төрөлд амжилттай оролцож, 28 оноогоор түрүүлэн урианхай сурын улсын мэргэн цолыг шинээр хүртсэн юм.  


Энэ сарын 4-нд харваач Д.Алтангэрэлийн цолны мялаалга, хүндэтгэлийн үйл ажиллагаа болоход Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, төлөөлөгч П.Гэрэлсүрэн нар оролцож, хүндэтгэл илэрхийллээ. Энэ үеэр аймаг, орон нутгийн зүгээс талархал, 10 сая төгрөгийн батламж гардуулан өгсөн байна. 


Урианхай сурын улсын мэргэн Д.Алтангэрэл  нь 2008 оноос эхлэн сурын харваа спортоор хичээллэж буй.   

Холбоотой мэдээ