ХОВД: Дугуйн уралдаанд залуу тамирчин Г.Нямтөгс түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-08-09 15:07:34

Жаргалант /МОНЦАМЭ/.  “Найрсаг, эко Ховд-2023" оюутан, залуучуудын спортын их наадмын дугуйн уралдааны төрөлд 30 гаруй тамирчин оролцлоо.   

Уулын дугуйн уралдаанд оролцогч эрэгтэй тамирчид 20 километрийн зайд уралдсанаас Эрдэнэбүрэн сумын тамирчин, 26 настай Г.Нямтөгс түрүүллээ. Харин удаах байрт Жаргалант сумын Цамбагарав багийн тамирчин, 22 настай А.Тэмүүжин, Буянт сумын тамирчин, 18 настай Б.Энхсайхан нар шалгарсан байна.


Дугуйн уралдааны эмэгтэйчүүдийн төрөлд оролцогчид 15 километрийн зайд уралдсанаас Мөххайрхан сумын тамирчин, 18 настай М.Даваабал тэргүүн байр эзэллээ. Харин удаах байрт Булган сумын тамирчин, 29 настай Г. Ууганзаяа, Эрдэнэбүрэн сумын тамирчин, 18 настай О.Чинсоёл нар  шалгарав.   

Уралдааны үйл ажиллагаа нь тамирчдын ур чадварыг сорьсон, нэлээд өрсөлдөөнтэй болжээ. 

Холбоотой мэдээ