СҮХБААТАР: Хэлхээ тоонотой гэр бол соёлын үнэт өв юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-08-11 14:05:50

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Дарьгангачуудад эдэлж хэрэглэж байсан зүйлс, идэж буй хоол хүнс гээд бусад ястнаас ялгарах онцлог их. Түүний нэг бол хэлхээ тоонотой гэр юм. Өдгөө ч Дарьгангын хошууныхан энэ гэрээ ашигладаг бөгөөд уг гэрийг соёлын үнэт өв гэж үздэг.


Хэлхээ тоонотой гэр нь тооно, унь хоёр нь салдаггүй хэлхээтэй үргэлж байдаг. барьж, буулгахад авсаархан, цаг хугацаа бага ордог учир ганц хүн ч  барьчихдаг. Мөн нүүдэл суудал хийхэд хамгийн тохиромжтой гэр юм.


Наран сумын иргэн Х.Дугаржав ааваасаа өвлөн авч өөрөө амьдарч байгаад үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээсэн таван ханатай хэлхээ тоонотой гэр бол одоогоор Сүхбаатар аймагт байгаа хамгийн эртний гэр аж. 1890-ээд онд хамаарах уг хэлхээ тоонотой гэр нь бусдаас ялгарах онцлог нь ямар ч будаггүй, модоороо байгаа гэдгээрээ онцлог аж.


Наран, Онгон, Баяндэлгэр, Дарьганга сумдынхан хэлхээ тоонотой гэрээ барьж, ширмэл ширдгээ дэлгэн, ардын гар дээр хадгалагдаж буй эдлэл хэрэглэлийг дэлгэн тавьж Дарьганга ястны ахуй амьдралын нөхцөл байдлыг бодитоор харуулж, Алтан овооны их тахилгын үеэр наадамчдад өв соёлоо сурталчлан танилцуулсан онцгой байлаа. 


Холбоотой мэдээ