ХОВД: Оюутан цэргүүд тангараг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Энэ онд "Оюутан цэрэг”
хөтөлбөрт хамрагдаж, цэргийн албанд татагдан ирсэн дайчдын цэргийн тангараг
өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр Ховд аймагт боллоо.
Энэхүү үйл ажиллагаанд орон
нутгийн удирдлагууд болон
Зэвсэгт хүчний 123 дугаар
анги, Цэргийн штабын төлөөлөл,
цэргийн алба хаагчдын ар гэрийнхэн оролцлоо.
Энэ жил "Оюутан цэрэг" хөтөлбөрт баруун бүсийн аймгуудаас 102 оюутан хамрагдсан. Үүний 60 гаруй нь Ховдын оюутан байв.
Дээрх хөтөлбөрт хамрагдсан
оюутнууд цэргийн 11 төрлийн мэргэжил эзэмшихээс
гадна хувь хүний зохион байгуулалт, тэсвэр, хатуужил, бие бялдарын хөгжил гээд
олон чавдарыг олж авчээ.